Наурызын баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Ерөнхийлөгч

Маргааш казах түмний хаврын баяр буюу Наурызын баяр тохионо. Дэлхийд гайхагдах өвөрмөц соёл ёс заншил, казах ястны хоол, баярын ширээний онцлогийг эндээс харж болдог юм. Исламын шашинтай ард иргэдийн маань хамгийн том баяр тохиож байгааг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган эрхэлсэн салбартаа өндөр амжилт үзүүлсэн эрхмүүдэд төрийн өндөр дээд одон медаль гардууллаа.

Монгол Улсын гавьяат багш ЦОЛООР:

МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн биологийн тэнхимийн зөвлөх багш, Шинжлэх ухааны доктор Каманы Улыкпан;

• Нийслэлийн Налайх дүүргийн Ахмад багш нарын холбооны тэргүүлэгч Халийдолдойн Ризагуль;

СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:

• Хэвлэлийн “Дастан” ХХК-ийн зөвлөх, судлаач Татегийн Етекбай;

ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ ЦОЛООР:

• Авто тээврийн үндэсний төвийн дэд захирал Айпын Гылымхан;

ГАВЬЯАТ ТЭЭВЭРЧИН ЦОЛООР:

• Тээврийн цагдаагийн албаны ахмад ажилтан, Цагдаагийн бэлтгэл хурандаа Аивалын Саяболд;

ГАВЬЯАТ НИСГЭГЧ ЦОЛООР:

• “МИАТ” ТӨХК-ийн нислэгийн хэлтсийн дарга Таштуаны Ауез тус тус шагналаа. Хэзээнээсээ хөдөлмөрч, бүтээл Казах зон олоныг үндэснийх нь баярыг тохиолдуулж, төр засаг хүндэтгэж байгааг төрийн тэргүүн хэлсэн үгэндээ онцоллоо.

Нарны баяр буюу Наурызын баярыг дэлхий дэлхий дахинд 300 гаруй сая хүн тэмдэглэдэг байна. Манай улсын хувьд 100 гаруй мянган казах үндэстэн байна.  

ШУУД ҮЗЭХ