Дашзэвэгийн Нанжаад Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгч

Дашзэвэгийн Нанжаад Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.

Эрчим хүчний салбарт тасралтгүй 60 гаруй жил тогтвортой ажиллахдаа 30 гаруй дэд станц, трансформаторын өртөөг байгуулахад идэвх санаачилгатай оролцож, Тосонцэнгэл, Богдын гол, Завханы Галуутай гол, Тайширын усан цахилгаан станц, 3, 4 дүгээр Дулааны цахилгаан станцын өргөтгөл болон Эрдэнэт хотын Дулааны цахилгаан станц зэрэг 60 гаруй объектын зураг төслийг боловсруулахад зөвлөхөөр ажиллаж, алслагдсан аймгуудыг дизель цахилгаан үүсгүүрийн эрчим хүчээр хангах ажлыг гардан хэрэгжүүлэхдээ тоног төхөөрөмжийн суурилуулалт, тохируулгыг мэргэжлийн өндөр төвшинд гүйцэтгэж, богино залгааны гүйдлийн тооцооны загвар төхөөрөмжийг хэрэглээнд нэвтрүүлэн эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулж, идлэг шонхор болон нүүдлийн шувуудыг хамгаалах 6, 10 Кв-ын агаарын шугамуудын хэрэгслийг зохион бүтээж суурьшуулан нэн ховор шувуудын зүй бус хорогдлыг бууруулж,  олон арван эрчим хүчний шугам сүлжээ, цахилгаан станц, барилга байгууламж, техник тоног төхөөрөмжийн өргөтгөл, шинэчлэлийн зураг төслийг мэргэжлийн өндөр түвшинд боловсруулан барьж байгуулан, ашиглалтад оруулахад гар бие оролцож, Монгол Улсын эрчим хүчний салбарын хөгжилд оруулсан бодит хувь нэмрийг нь үнэлэн “Эрчим төсөл” компанийн Зөвлөх инженер, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Дашзэвэгийн Нанжаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.