Цэнд-Очирын Цогтбаатарт Гавьяат тамирчин цол хүртээлээ
Жүдо бөхийн спортоор 15 жил хичээллэхдээ тив, дэлхий, олон улсын дээд ангиллын тэмцээнүүдэд амжилттай оролцон 12 хүрэл, 5 мөнгө, 6 алтан медаль хүртэж, Өсвөр үеийн дэлхийн аварга, Залуучуудын дэлхийн аварга, Насанд хүрэгчдийн дэлхийн аварга болсон Монгол Улсын анхны тамирчин болж, “Токио-2020” зуны олимпын их наадмаас хүрэл медаль, 2022 оны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медалийг хүртэж эх орныхоо нэр алдрыг өндөрт өргөсөн хөдөлмөр зүтгэл, жүдо бөхийн спортын хөгжилд оруулсан бодит хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн Үндэсний шигшээ багийн тамирчин, Олон улсын хэмжээний мастер Цэнд-Очирын Цогтбаатарт Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртээв