Нийгэм

Улаанбаатар хот утаанаас салахын тулд сайжруулсан шахмал түлш хэрэглэж эхэлсэн. Гэвч автомашинаас эхлээд бусад эх үүсвэрийн утаа байсаар байгааг мэргэжилтнүүд онцолж байна. Мөн иргэдийн хайхрамжгүй, ил задгай үнс нурмаа асгаснаас гал гарах тохиолдол нэмэгдэх хандлагатай байгааг онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.

Ил задгай үнс нурам асгасны улмаас галын хэд хэдэн дуудлага өнгөрсөн долоо хоногт ирсэн байна. Айлын хашаа, байшин, гэр шатах дөхжээ. Мөн ил орхисон үнс агаарт хийсч тоосжилтийн хэмжээг нэмэгдүүлж байгаа учраас аль болох битүү саванд хийж, хогоо ачаалуулах шаардлагатай байгааг онцоллоо.

Мөн шөнийн цагаар гэр хорооллын айлууд хогоо шатаасны улмаас утаа үүсгэж эхэлжээ. Тийм учраас айл өрхүүдийн хогийг цаг тухай бүрт ачих, иргэд хогоо зориулалтын газар хаях, хяналтын ажилтнуудыг энэ асуудалд анхаарал хандуулах шаардлагатай байгааг онцгой байдлын газраас хэлж байна.