Мьянмар: “Хүчилтөрөгч мөнгөнөөс ч ховор байна”

Ковид-19 /дэлхий/

Тус оронд ковид-19 халдварын нөхцөл байдал хүндэрч, өвчтнүүд нь хүчилтөрөгчийн хангамжийн дутагдалд ороод байна. 

Мьянмарын томоохон хот Янгоны оршин суугч Сой Вин "Хүчилтөрөгч мөнгөнөөс ч ховор байна" гэж Ассошейтед Пресс агентлагт ярьжээ. Тэрээр коронавируст халдвар авч шинж тэмдгээр шаналж буй эмээгийнхээ хүчилтөрөгчийг тасалдуулахгүйн тулд зургаан цаг зогсон хүлээж байна. 

Өнгөрөгч Бямба гарагт Эрүүл мэндийн яамнаас хоногт 4,377 шинэ тохиолдол бүртгэгдэж нийт 188,752 болсон байна. Дархлаажуулалтын байдал тодорхойгүй, 55 сая хүн амтай Мьянмар улсын ердөө  3.2 хувь нь бүрэн хамрагдсан. 

Өнгөрсөн 2020 онд тус орон коронавирусний тахалтыг хатуу дүрэм журам тогтоож тогтоон барьж байсан. Энэтхэг, Хятад улсуудаас вакцин оруулж байсан.

 

Эх сурвалж: VOA