Аялж яваа хүн бүрт хэрэгтэй 13 зөвлөгөө

Нийгэм

Амралт бол жилийн хамгийн сайхан үе байдаг. Урт цагаар замд гараад аялахад автомашин доторх зарим зүйл эмх замбараагүй болж ирдэг, иймд аялангаа ая тухтай байхад тань туслах хэдэн зүйлийг мэдээд аваарай.

13. Яаралтай үед утсаа цэнэглэх

Хэрэв танд утас цэнэглэх зориулалтын цэг олдохгүй бол нисэх буудал, кафе, зочид буудлын өрөөн дэх телевизорыг ашиглаж болно. Ихэнх телевизоруудын ард нь байх USB оролт хэрэг болно.

12. Автомашин дотроо тухтай идэх

Автомашин дотроо идэж уухдаа асгаж цутгахгүйгээр идэж байгаа зүйлээ тавих аятайхан газар олоход хэцүү байдаг. Тэгвэл хуванцар сав руугаа бүх хүнсээ хийгээд л асуудал шийдэгдэнэ.

11. Үнэт эдлэлээ багцлах

Бид хичнээн болгоомжтой багцалсан ч орооцолдож орхидог. Нэг сайхан шийдэл байна. Гялгар уутан скоч болон бэлэгний уутыг хоёр давхарлаж хийгээд хөндий хоолой шиг зүйлд /00 цаасны гол картон/ хийж болно.

10. Машины суудал зохион байгуулагчийг ашиглах

Иймэрхүү зохион байгуулагч нь автомашины салон доторх хамгийн хэрэгтэй зүйлүүдийн нэг юм. Арын суудлаар нэг тарсан жижиг зүйлсээ хийчхэж болно.

9 . Автомашин дотроо эд зүйлсээ хэрхэн байрлуулах вэ?

Ихэнх осол нь жолоочоос бусад зорчигч машин дотроо унтаж байх үед гардаг. Иймд урд талын суудлын хүн буюу жолоочийн хажуу талын навигатор  чухал үүрэгтэй. Хойд талын суудал дээрх хүмүүс жолооч болон навигатор /жолоочийн хажуу талын зорчигч/-той ээлжлэн унтаж амарч болно.

Мөн эд зүйлсээ машин дотроо дараах байдлаар байрлуулбал илүү тухтай байхад дөхөм болно.

1. Жолоочид хамгийн хэрэгтэй зүйлс (түрийвч, нүдний шил)

2. Хүн бүрт хамгийн хэрэгтэй зүйлс (түргэн тусламжийн хайрцаг, бичиг баримт)

3. Хогийн сав

4. Дуу хөгжмийн электрон хэрэгсэл, хүүхдийн тоглоом

5. Хоол хүнс

6. Цүнх, гадуур хувцас, куртка

7. Ачаа

8. Хэрэв ачаагаа алдвал

Замд гарахаасаа өмнө ачаандаа өөрийн нэр, утасны дугаараа бичсэн шошго уяж байгаарай. Цүнхэн дотроо ч мөн адил хийгээрэй. 

7. Уртасгагч залгуур авч яваарай

Нисэх онгоцны буудал, кафе, зочид буудалд хэрэг болно. Электрон хэрэгслүүдээ цэнэглэх хэн бүхэнд маш их хэрэгтэй шүү.

6. Аяга тогтоогчоо цэвэрхэн байлгах

Аяга тогтоогч хэсэгтээ аяган кексний силикон хэвийг ашиглавал хальтрахгүй, шингэн зүйл асгарсан ч цэвэрхэн байлгана

5. Гоёмсог бөгөөд чанга таглах

Ачаа тээшээ аль болох авсаархан баглах нь чухал. Гоо сайхан, шампунийн том сав авч явах хэрэггүй. Аяллын бага хэмжээний багц авч явж байгаарай. 

4. Ийм тогтоогч авч яваарай

Машин дотроо өлгүүр болгон ашиглаж болно. Багагүй зай талбайг суллаж өгнө.

3. Хамгийн хямд шатахуун түгээх станцыг судлаарай

2. Нисэх онгоц дотор өөрийн үзэж харах зүйлээ бүрдүүлээрэй

Ихэнх нисэх онгоц, автобусуудад суудлын ар тал нь дэлгэцгүй байдаг. Иймд гар утас болон түгжигддэг зиптэй уут ашиглаж өөрийн үзэх дэлгэцийг хийж болно. Гэхдээ бусад зорчигчдод саад болохгүйн тулд мөн чихэвч авч яваарай.

1. Үнэгүй ус олох

Мөнгөө хэмнэх гэсэн хүн бүхэнд хэрэгтэй. Өөртөө хоосон сав авч яван, дараах газруудаас дүүргэж болно.

- Эх хүүхдийн өрөөнүүд

- Ихэнх зоогийн газрууд үнэгүй ус өгдөг.

- Мөн кафед ороод кофены халуун ус асууж болно.

Эх сурвалж: Bright Side