Нийгэм

Говь-Алтай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас “Алтайн Халиун Буга” НҮТББ-ын Хантайширын нуруунд буга нутагшуулах санаачилгыг дэмжиж 2017 оноос хамтран ажиллаж байна.

Энэ хүрээнд 2017 онд 10 толгой, 2018 онд 11 толгой, 2020 онд 22 толгой Халиун бугын илийг амжилттай нутагшуулж байгальд нь тавьж байжээ. Энэ онд Төв аймгийн Хустайн нуруунаас 10 толгой Халиун бугын илийг дасган, нутагшуулах ажлыг холбогдох албаныхан зохион байгууллаа. Ингэснээр нийт 50 гаруй бугыг нутагшуулж байгаа юм. Цаашид БОАЖГ-ын зүгээс илийг тэжээх сүүний зардал мөн өвөлжилт, хаваржилтын үед шаардагдах өвсний дэмжлэгийг үзүүлж ажиллана гэлээ.