Нийгэм

Антарктид судлалын төвийн захирал, профессор, туйл судлаач Sc.D Лхамсүрэнгийн Дүгэржав Антарктид тивд ажиллахаар боллоо. Тэрбээр 2009 онд тэнд монгол гэр барин төрийн далбаагаа мандуулж анхны баазаа байгуулсан байдаг юм.

2009 оноос эхлэн Антарктид тив манай улсаас алс хол биш ойр дөт болсон юм. Учир нь Антарктид судлалын төвийн захирал доктор, профессор Л.Дүгэржав энэ жил 7 дахь удаагаа тус тивийг судлах багийн гишүүнээр явахаар болсон байна. Өвөлдөө -55-аас дээш хэмд хүйтэрдэг мөсөн ертөнцийг судлахаар  Болгарын багийн бүрэлдэхүүнд багтаж явахаар болсон байна. Мөн Турк, Колумб, Португал, Испани зэрэг улс орны судлаачидтай хамтран явах юм байна. 2012 онд Антарктид тивд хүрсэн анхны монгол хүн учраас нэргүй нэгэн оргилыг Дүгэржавын оргил гэж нэрлэжээ. Энэ жилийн явж байгаа судалгааны ажлаар томоохон зорилготой явж байгааг тэрээр онцолж байна.

Өмнөд туйлд хүрэхийн тулд хагас сарыг зарцуулах шаардлагатай гэнэ. Энэ удаагийн аялалд Монголоос хөрөнгө мөнгөний хүрэлцээ, багийнхны нөхцөл байдлаас шалтгаалан ганцаараа явахаар болсон байна. Өмнөд туйл бол 150 м/с хүрч шуурдаг, өвөлдөө -54 хэмээс дээш, зундаа -35 хэм хүйтэрдэг энэ нөхцөлд хэдэн арван кг ачаа үүрч явах нь амаргүй гэдгийг тэрээр хэлж байна. Тиймээс дулаан хувцас, багаж хэрэгслийн бэлтгэл зэргээс эхлэн базаах зүйл, бэлдэх ажил их байна гэсэн юм. Өмнөд туйлд ажиллах судалгааны хугацаа 40 хоног байх юм байна.