Спорт

Токио-2020 олимпын наадамд теннисний эрэгтэйчүүдийн төрлийн дэлхийн топ зэрэглэлийн тоглогч Новак Жокович хүрэл медалийн төлөөх тэмцээнд Испанийн Пало Каррено Буста-д ялагдсныхаа дараа өөрийн бүтэлгүйтлээ дарж чадаагүй этгээд үйлдэл гаргажээ.

Бямба гарагт Сербийн тамирчны уур нь буцалж зогсоогуур дээр байсан нэг цохиурыг шидлэн, өөр нэгийг эвдэлсэн байна.

Жокович Баасан гарагт Германы Александер Зверевтэй учирч 1-6, 6-3, 6-1 харьцаагаар хагас шигшээд ялагдал хүлээсэн.

Зверевийн хувьд Ням гарагт ОХУ-ын Карен Хачановтой алтын төлөө өрсөлдөнө.