Гурван жилийн хугацаанд тарвага агнахыг хориглолоо

Нийгэм

Тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг Монгол орны хэмжээнд гурван жилийн хугацаатай хориглолоо.

Энэ тухай Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 193 дугаар тушаал гарсан байна. Монгол орны тарваганы тоо толгой, тархац нутаг, халдварт өвчний голомт нутгийг тогтоох, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлж, иргэдийн эрүүл аюулгүй байдлыг хангах зорилгоор хязгаарлалт тогтоожээ.