Засгийн газар Саид Моллайн шагнал 60 сая төгрөгийг энэ сарын 25-нд олгож, гурван өрөө байр өгнө

Нийгэм

Монголын төрд гомдолтой байгаагаа цахим хуудсандаа илэрхийлсэн олимпын мөнгөн медальт тамирчин Саид Моллайд засгийн газраас 60 сая төгрөгийн шагнал олгохоор шийдвэрлэсэн.

Тэгвэл түүний шагналыг энэ сарын 25-нд олгож, гурван өрөө байраар шагнахаар боллоо.

Дан ганц Сайд Моллайд гурван өрөө байр өгөхгүй.

Хүрэл медаль авсан хоёр тамирчинг мөн гурван өрөө байраар шагнах шийдвэр гаргасан байна.

Биеийн тамир спортын газрын дарга Ц. Шаравжамц энэ сарын 25-нд Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд олимпод амжилт үзүүлсэн тамирчдыг хүлээн авч уулзан шагнал урамшуулал олгохоор болсны дээр Саид Моллайд Монгол Улсын гавъяат тамирчин цол хүртээх болсныг мэдэгдлээ.