Нийгэм

“Зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан иргэдийнхээ дурсгалыг хүндэтгэх” үйл ажиллагааны хүрээнд “Хичээх өдөр” арга хэмжээг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр улсын хэмжээнд зохион байгуулах гэж байна. Мөн энэ өдөр Энхтайвны өргөн чөлөөнд авто замын ослоор нас барсан иргэдийн дурсгалд хүндэтгэл үзүүлж замын хөдөлгөөнийг 5 минут түр зогсоох юм байна.

Монгол Улсад зам тээврийн ослын улмаас сүүлийн 5 жилд нийтдээ 2,700 хүн амь насаа алдаж, 27,080 хүн хүндэвтэр, хүнд зэргийн гэмтэл бэртэл авч эрүүл мэндээрээ хохирсон харамсалтай тоо баримт байна. Зам тээврийн хөдөлгөөнд оролцож байгаа жолооч  нэг өдөр л хичээж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлаад хөдөлгөөнд оролцсоноор энэ тоог бодитойгоор бууруулах боломжтой гэнэ.

Маргааш тээврийн цагдаагийн албаныаас зургаа дахь жилдээ “хичээх өдөр” зам тээврийн хөдөлгөөний осол эндэгдэл, түүнээс урьдчилан сэргийлэх мэдээлэл зөвлөгөө өгөх өдрийг зохион байгуулах гэж байна. Энэ үеэр зам тээврийн ослын үед хохирсон иргэдэд шуурхай тусламж үзүүлдэг цагдаа, эмнэлгийн яаралтай түргэн тусламж, онцгой байдлын шуурхай дуудлагын тээврийн хэрэгслүүд тусгай дуут болон гэрэл дохиогоо дуугарган иргэдэд анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцох талаар сануулахыг ТЦА-ныхан уриаллаа.

Нэмэлт мэдээлэл хүргэхэд дугаары хязгаарлалттай холбоотой ямар нэгэн албан шийдьэр одоохондоо гараагүй учраас иргэд одоогийн зохицуулалтаар хөдөлгөөнд оролцоно гэв.