Нийгэм

Нийслэл хот 2020 оны төсвөө хэлэлцэж эхэллээ. Хот улсын төсвийн тодорхой хувийг бүрдүүлэх ёстой. Харин  ирэх оны хувьд  улсад төвлөрүүлэх төсөв нэмэгдсэн учраас нийслэлийн төсвөөр хийх томоохон бүтээн байгуулалтын ажлууд хийгдэх боломжгүйг хотын дарга онцолж байна.                                                                                 

НИТХ нийслэлийн 2020 оны төсвийн анхны хэлэлцүүлгийг өнөөдөр хийлээ. Ирэх оны төсвийг нэг их наяд төгрөгөөр төсөвлөж байна. Үүнд 894.1 тэрбум төгрөгийг суурь орлого байхаар, 338.1 тэрбум төгрөгийг суурь зарлага байхаар тусгаж байна. Харин улсын төсөвт 319.4 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр төсөлд тусгажээ. Ирэх оны төсөвт НИТХ дахь АН-ын бүлгээс зарим асуудалд шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлсэн юм.

Жил бүрийн улсын их баяр наадмаар 3 тэрбум төгрөг төсөвлөдөг. Харин үүнийг сөрөг хүчний зүгээс илүү зардал гэж үзсэн юм. Мөн Аз жаргалтай Улаанбаатар хотын индекст 1 тэрбум төгрөг төсөвлөхөөр төсөлд тусгасан байлаа.

2020 онд нийслэлийн төсвөөр томоохон бүтээн байгуулалтын ажил хийгдэх боломжгүй гэдгийг хотын дарга онцолсон. 2020 оны төсвөөс нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах ажлыг шат дараатай хийхийг нийслэлийн удирдлагууд хэлж байна.