Нийгэм

Хотын төсөвтэй зэрэгцэн  иргэдийн анхаарал татсан нэг асуудлыг хотын удирдлагууд хэлэлцэж байна. Тодруулбал, авто зам ашигласны төлбөрийг 2020 оноос нэмэгдүүлэхээр хэлэлцэж эхэллээ. Авто замын ашигласны татварыг нэмснээр түгжрэлийг буурах, нийтийн тээврийн үйлчилгээг сайжрах ач холбогдолтой гэж үзэж байна.    

2020 оноос нийслэлийн авто зам ашигласны төлбөрийг нэмэгдүүлэхээр төлөөлөгчид хэлэлцэж байна. Авто зам ашигласны төлбөрийг нэмэгдүүлснээр нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, авто замын засвар арчлалтад зарцуулах зэрэг давуу тал их гэдгийг онцолж байна. Авто зам ашигласны төлбөрийг 30 орчим тэрбум төгрөгөөр төсөвлөдөг байсныг 75 тэрбум төгрөг байхаар 2020 оны төсөвт тусгасан байна. Энэ нь олон нийтийн зүгээс шүүмжлэл дагуулаад байгаа юм. Энэ талаар нийслэлийн засаг даргын орлогч тайлбар өгсөн юм.

Нийтийн тээврийн үйлчилгээнд ирэх оноос, 21 оноос ашиглалтаас гарах автобус их байгааг нийслэлийн удирдлагууд хэлж байна. Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулснаар түгжрэл буурна гэж тэд харж байна.