Нийгэм

Сайжруулсан шахмал түлш гэр хорооллын айлуудад хүрэлцэхээ байсан талаар мэдээлэл гарч эхэлсэн. Түлш худалдан авах ухаалаг карт эзэддээ биш танил талаараа тараагдаж байгаа гэдэг гомдол иргэдээс иржээ. Тэгвэл "Таван толгой түлш" компанийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, нөөцийг ахиулах, нийслэлийн алслагдсан хороодод хүргэх ажлыг шуурхай хийж эхэлсэн гэдгийг хотын удирдлагууд онцоллоо.

Тавантолгой түлш компани 4 дамжлагаар сайжруулсан шахмал түлшийг үйлдвэрлэж байна. Энэ нь гэр хорооллын айл өрхүүдэд хангалттай хүрч чадахгүй байна гэдгийг зарим эх сурвалжууд хөндөх болсон. Мөн гэр хорооллын айл өрхүүдэд сайжруулсан шахмал түлшийг хорооноос олгох сайн картаар худалдаалах юм. Зарим өрхүүд хашаандаа нэг тонн орчим сайжруулсан түлш хадгалсан гэх мэдээлэл ч бий юм. Үүнээс үүдэн сайжруулсан түлш нийслэлийн зарим бүсэд хүрэлцэхгүй байгаа гэдгийг иргэд хэлж байна. Энэ асуудалд албаны хүмүүс тайлбар өгч байна.

Түлшний хангалтыг нэмэгдүүлэхийн тулд энэ сард багтаан Таван толгой түлш компани үйлдвэрлэлийн дамжлагаа нэмэгдүүлэхээр болсон байна. Одоогийн байдлаар түлшний нөөц хангалттай байгаа гэх мэдээллийг албаныхан өгч байна. Мөн түлш авах карт айл өрхүүдэд тараагдсан эсэх, нэг айлд заагдсан хэмжээгээр олгогдсон зэрэгт мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавих гэнэ.

Өнөөдрийн байдлаар түлш үйлдвэрлэх 9 шугам хэвийн ажиллаж байгаа юм байна. Улаанбаатар хотын гэр хорооллынхны сайжруулсан түлшний хэрэгцээ нь өдөрт 1700-2100 тонн гэсэн бодит тооцоо судалгаа бий. Оройн цагаар зарим цэгүүдэд түлш тасрах, хоромдол үүсч байгаатай холбогдуулан 24 цагаар ажиллах 50 борлуулалтын цэг нэмж ажиллуулахаар бэлтгэл ажлыг хийж дуусгажээ. Түлшний хангалт болон нөөцлөлтийн хувьд хүндрэл байхгүйг Таван толгой түлш компаниас мэдээллээ.

ФЭЙСБҮҮК ШУУД