Найман ААН-ийн "Хариуцлагын гэрээ"-г цуцалжээ

Нийгэм

Цар тахлын үед хоол үйлдвэрлэгч ААН-үүдтэй “Хариуцлагын гэрээ” байгуулснаар 2,548 ААН үйл ажиллагаагаа хэвийн явуулж эхэлсэн. Гэрээний заалтыг зөрчин удаа дараа олон хүн цуглуулж арга хэмжээ зохион байгуулсан найман ААН-ийн гэрээг цуцалсан байна. Хариуцлагын гэрээ нь цуцлагдсан байгууллагууд танхимаар бус хүргэлтээр үйл ажиллагаагаа явуулах юм. 

Харин зарим ААН-үүдийн хувьд хариуцлагын гэрээг биелэгдэшгүй шийдвэр гэж үзэн эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ. Дуу чимээ ихтэй орчинд хүмүүс энгийн үеийнхээсээ илүү чанга дуугаар ярьж, тэр хэрээр шүлс цацрах нь хэд дахин ихэсдэг болохыг судалгаагаар тогтоожээ.  Иймд караоке болон шөнийн клубуудыг нэмэлт тоног төхөөрөмж ашиглах, дуулуулах, хөгжим тавих зэрэг үйлчилгээ үзүүлэхийг хориглоод байгаа юм.