Тээврийн хэрэгслийн торгууль төлөх боломжууд

Нийгэм

2017 оны долоодугаар сарын 1-нээс 2021 оны зургаадугаар сарын 25-ны 00:00 цаг хүртэлх хугацаанд оногдуулсан торгуультай бол 50 хувийг 2021 оны аравдугаар сарын 1-ний дотор төлснөөр Өршөөлийн хуульд хамрагдан, үлдсэн 50 хувь нь өршөөгдөх боломжтой. 

Тэгвэл сүүлийн нэг сарын хугацаанд 206.620 иргэн төлбөрийн мэдээллээ  шалган, 6929 татвар амжилттай төлөгдөн 502.678.107 төгрөг, 126.053 торгууль амжилттай төлөгдөн 1.835.650.692 төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн байна. Өчигдөр буюу есдүгээр сарын 28-ны өдөр нийт 33 мянган хүн хандаж, 20.880 иргэн төлбөрийн мэдээллээ  шалган, 7.359 татвар, торгууль амжилттай төлөгдөн, 108.497.066 төгрөгийг төвлөрүүлжээ. 

Иргэн та дараах зургаан системийг ашиглан цахимаар торгуулиа төлөх боломжтой. Үүнд:

-E-mongolia.mn цахим хуудас

-“Smartcar” аппликэйшн, Smartcar.mn цахим хуудас 

-Голомт банкны “Golomt bank” аппликэйшн, “SocilalPay” аппликэйшнээр, “Голомт” банкны салбар дээр биеэр очиж төлөх

- Төрийн банкны "Statebank" аппликэйшн, Statebank.mn сайтаар, мөн Төрийн банкны салбар дээр биеэр очиж төлөх 

-“Gerege” аппликэйшнээр, “Гэрэгэ киоск” машинаар дамжуулан биеэр очиж төлбөр төлөх

-Худа­­­лдаа хөгжлийн банкны салбар төвүүдээр өөрийн биеэр очиж торгуулиа төлөх боломжтой.