Нийгэм

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгээс манйа сэтгүүлч Улсын драмын эрдмийн театрын барилгыг нураахаар болсон тухай мэдээллийг тодруулсан байна. Тэрээр энэ мэдээллийг үгүйсгэлээ. “Драмын театрын барилгыг нураахгүй, засвар хийнэ. Ардын хувьсгалын 100 жилийн ой болж байгаатай холбоотойгоор Драмын театр, Дуурийн театр, Төв номын сангийн барилгыг засварлана гэлээ.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны харьяа "Монгол тэмүүлэл" дунд сургуулийн хичээлийн байрны маргаан өнгөрсөн хавраас эхэлсэн. Энэ асуудалд өнөөдөр салбарын сайд шийдвэрээ гаргаж, "Монгол тэмүүлэл" дунд сургуулийг Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн байранд нүүлгэн шилжүүлэх болжээ. 240  орчим сурагчидтай, "Монгол тэмүүлэл" дунд сургууль нь 2017 онд одоо  үйл ажиллагаа явуулж байгаа хичээлийн байрандаа орсон. Энэ хичээлийн байранд 133-р сургууль хамт байрлаж, үйл ажиллагаа явуулдаг. Харин энэ сарын 20-ны өдрөөс эхлэн Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн 2 болон 3 давхрын хэсэгт хичээллэхээр болсон байна.

Маргаан дагуулсан энэ асуудалд "Монгол тэмүүлэл" дунд сургуулийн эцэг эхчүүд байр сууриа илэрхийллээ. Тэдний хэлж буйгаар "Монгол тэмүүлэл" сургууль гэж байгуулагдсан цагаасаа хойш тогтсон өөрийн гэсэн байргүй, байр сэлгэн явсаар 2017 он хүрсэн. 2017 онд өөрийн гэсэн байртай болж, өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж ирсэн ч дахин байрнаас нь гаргах асууудал хөндөгдөж байгааг эсэргүүцэж байна гэлээ.

Тиймээс эцэг эхчүүдийн зүгээс ямар нэг ашиг сонирхол биш, боловсролын хүртээмжийг хүүхэд бүрт хүргэхэд салбар яам анхаарч ажиллах хэрэгтэй. Өнөөдөр тэд "Монгол тэмүүлэл" дунд сургуулийн шинэ байр барьж өгнө нэрээр өнөөдрийн үйл ажиллагаа явуулж байгаа байрнаас гаргаж байгаа ч Их хурлын сонгууль зэрэг асуудлуудаас болж энэ хичээлийн байр царцах эрсдэлтэй. Тиймээс баталгаа гаргаж өгөхийг шаардаж, суулт зарлаж байгаа гэлээ. Хэрэв шаардлага хүлээж аваагүй тохиодолд суултаа дахин сунгаж, өлсгөлөн зарлана гэлээ. Харин салбарын сайдын зүгээс Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн 2 болон 3 давхартай өнөөдөр танилцаж, сургуулийн үйл ажиллагаа явуулахад асуудалгүй болсон гэлээ.