Монгол хүүхдүүдийн бие бялдрын хөгжил бусад улс орноос доогуур түвшинд байна

Нийгэм

Монгол улсын хүүхдийн бие бялдарын хөгжлийг дэлхийн бусад улс оронтой жишихэд доогуур түвшин байгаа нь тогтоогджээ. Энэ нь өрх гэр бүлийн орлого, төр засгийн бодлоготой шууд холбоотойг хэлж байна. 

 

Амьдралын таагүй нөхцөл хүүхдийн бие бялдрын хөгжилд хамгийн их нөлөөлдөг байна. Ингэснээр хүүхэд таргалалттай болох, намхан болох, хөдөлгөөний дутмагшилд орох зэрэг сөрөг талууд илэрдэг гэдгийг судлаач хэллээ. Энэ нь дэлхий дахинд ч ажиглагдах болсон байна. Тухайлбал, сүүлийн 50 жилийн хугацаанд хүмүүсийн хийдэг байсан 100 гаруй хөдөлгөөн үгүй болжээ.

Харин Монгол улсын хүүхдүүд бие бялдрын өсөлт дэлхийн түвшнээс доогуур байгаа нь судлаагаар гарчээ. Энэ нь өрхийн орлого, төр засгийн бодлого муу, хүүхэд рүү чиглээгүй байгааг судлаач хэлж байна. Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ зөв хооллох, дасгал хөдөлгөөнтэй идэвхтэй байлгах хэрэгтэй бол төр засгаас хүүхдэд чиглэсэн бодлого өсөлт хөгжлийн индекст анхаарах хэрэгтэйг санууллаа. Мөн хүүхдэд ээлтэй хот буюу хүүхдүүд тоглож наадах аюулгүй, тохилог тоглоомын талбайтай байх хэрэгтэй гэсэн юм.