Нийгэм

Австрали улсад өнгөрсөн 7 сард гарсан түймрийн улмаас их хэмжээний гарз хохирол учирсан. Гадны олон улс тусламжийн гараа сунгаж эх дэлхийгээ сэргээх үйлсэд хувь нэмрээ оруулж байгаа бол Монголын улаан загалмайн нийгэмлэг энэ санаачилгад нэгджээ. Тэд  сайн үйлсийн хандивын аян эхлүүлж хүмүүнлэгийн хандивын хайрцаг аялуулж эхэлсэн байна.   

Өнгөрсөн 7-р сараас хойш гарсан ойн түймрийн улмаас Австрали улсад өнөөдрийн байдлаар 27 хүн нас барж, Шинэ өмнөд Уэйлс мужид 2000 гаруй өрх орон гэрээ түймэрт алджээ. Мөн Австралийн зургаан мужид ойн түймрийн улмаас 7.3 сая га газар шатаж, 500 сая амьтан түймэрт өртсөн байна. Австрали улсад Монгол улсын засгийн газраас 45 мянган америк долларын хандив өргөсөн юм. Үүнд Австралийн Улаан загалмайн нийгэмлэгээс талархал илэрхийлжээ. Гэхдээ ойн түймрийн улирал дуусаагүй, гамшгийн яаралтай тусламжийн үйл ажиллагааг үргэлжлүүлэхэд нэмэлт тусламж шаардлагатай байгаа юм байна. Иймд Монгол улсын Улаан загалмайн нийгэмлэгээс ой хээрийн түймэрт өртсөн Австралийн иргэдэд туслах хандивийн аян эхлүүлж байгаагаа мэдэгдлээ.

Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн Нөөц хөгжүүлэх газраас Хүмүүнлэгийн хандивын  хайрцаг аялуулахаар болжээ. Улаан загалмайн нийгэмлэгээс Австралийн ойн түймэрт өртсөн иргэзэд туслах аянд нэгдэхийг нийт аж ахуйн нэгж, байгууллага, иргээд уриалж байлаа.