ABBA хамтлаг 40 жилийн дараа“Voyage” нэртэй шинэ цомгоо гаргалаа

Энтертэйнмент

Шведын алдарт дөрвөл болох ABBA хамтлаг эргэн нэгдэж, шинэ цомгоо гаргалаа. “Вояж” нэртэй цомог домогт АББА хамтлагийн сүүлийн 40 жилд гаргаж байгаа анхны цомог, харин хамтлагийн хувьд 9 дэх уран бүтээл цомог нь болжээ.

Шведын алдарт дөрвөл 11-р сарын 5-нд "Abba Voyage" нэртэй шинэ цомог гаргасан байна. АBBА хамтлагийн "Abba Voyage" цомогт нь 10 дуу багтжээ. Хамтлагийн гишүүд болох Агнетт, Анни Фрид, Бенни болон Бьорн нар өнөөдөр 70 нас хэдийнэ гарцгаасан ч шинэ уран бүтээлдээ эрч хүчтэйгээр нэгдсэн юм.

Бүх цаг үеийн хөгжмийн хамгийн шилдэг хамтлагуудын нэг болох ABBA эргэн нэгдэж, өнгөрсөн 9-р сард “Би чамд итгэсээр байгаа” нэртэй дуугаа гарган, видео клип хийн олны хүртээл болгосон юм. ABBA хамтлагийн шинэ дууны клипэн дээр домогт хамтлагийн хуучин бичлэг дүрс зэргийг нийлүүлэн дүрсжүүлсэн байна.

Түүнчлэн хамтлагийн гишүүд шинэ цомогтоо зориулан “голограф ашиглан аялан тоглолт” хийхээр бэлтгэж байгаа юм. Тэдний голограф аялан тоглолтыг хамтлагийн 4 гишүүнгүйгээр жинхэнэ хөгжимчид нь дагалдан цомгоо танилцуулах юм байна. "Abba Voyage" цомгийн танилцуулга аялан тоглолтод 10 хүний бүрэлдэхүүнтэй хөгжимчид нь явах юм.

Харин хамтлагийн гишүүд шинэ технологи ашиглан аялан тоглолтоо голографын аргаар бичүүлж байна. ABBA хамтлагийн шинэ цомогт багтсан хоёр дахь дуу болох “Don’t Shut Me Down” дууг пүрэв гарагт мөн олны хүртээл болгожээ. ABBA хамтлагийн виртуал аялан тоглолт ирэх 2022 оны 5-р сарын 27-нд эхлэх юм.