Нийгэм

Өнөөдөр НЗДТГ-ын Цэргийн штабаас мэдээлэл хийлээ. Нийслэлийн хүрээний цэргийн шинэчилсэн бүртгэл өнгөрсөн сарын 20-ноос хоёрдугаар сарын 7-ны хооронд үргэлжилсэн. Энэ хугацаанд бүртгүүлээгүй иргэдийг дахин бүртгэхээр болсон байна. Цэргийн шинэчилсэн болон Оюутан цэрэг хөтөлбөрийн бүртгэл гуравдугаар сарын 5-наас 15-ны хооронд зохион байгуулахаар болжээ.

Нийслэлийн хүрээний цэргийн шинэчилсэн бүртгэл 95.3 хувьтай явагджээ. Энэ удаагийн бүртгэлээс хоцорсон иргэд торгуульгүйгээр дахин бүртгүүлэх боломжтой. Ирэх сарын 2-нд хорио цээрийн дэглэм цуцлагадана. Тиймээс энэ дэглэм цуцлгадсаны дараагаар буюу 3 дугаар сарын 5-наас 15-ны хооронд харьяа дүүрэг хороонынхоо цэргийн штабад бүртгүүлэх юм байна.

Мөн өнөөдөр Оюутан цэрэг хөтөлбөртэй холбоотой асуудлаар мэдээлэл өглөө. 2020 оны Оюутан цэрэг хөтөлбөрийн бүртгэл мөн адил ирэх сарын 5-наас долоо хоногийн хугацаанд үргэлжилнэ. Ингэхдээ оюутнууд нэгдүгээр дамжаа байхаас гадна голч дүн 2.8-аас дээш байх ёстой юм байна.  

Оюутан цэрэг хөтөлбөрт их дээд сургууль болон, МСҮТ-ийн оюутнууд хамрагдна. “Оюутан цэрэг” сургалт нь оюутан, залуусыг цэрэг эх оронч үзэл бодолтой, эх орноо батлан хамгаалах эрүүл чийрэг, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлтэй залуус болгон төлөвшүүлж, дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүн нэмэгдэж байгаа ач холбогдолтой гэж албаныхан хэлж байна. 

ФЭЙСБҮҮК ШУУД