Цар тахлын шинэ хувилбарын улмаас дэлхийн биржүүдэд нефтийн үнэ өсчээ

Ковид-19 /дэлхий/

ДЭМБ-аас коронавирусний мутацид орсон шинэ хувилбар дэгдсэн тухай мэдээллийн дараа дэлхийн таваарын бирж дээр нефтийн бүтээгдэхүүний үнэ ханш буужээ. Дэлхийн ихэнх таваарын бирж дээр баасан гарагийн арилжааны явцад нефть, газрын тосны үнэ ханш 12%-иар буурсан үзүүлэлттэй байна. 

Цар тахлын шинэ вирусны талаар ДЭМБ-аас мэдээлсний дараагаар газрын тосны үнэ ханш сүүлийн хагас жилд анх удаа ийнхүү огцом унасан байна. Дэлхийн улс орнуудад эрчим хүчний хямрал үргэлжилж байгааг үл харгалзан хөрөнгө оруулагчид цар тахлын шинэ хувилбар улс орнуудыг дамнасан шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, улмаар бензин түлшний эрэлт хэрэгцээ буурахад хүргэнэ гэж болгоомжилж байна.

Тэгвэл эсрэгээр алтны үнэ өсчээ. Хөрөнгө оруулагчид эдийн засгийн өсөлт буурч болзошгүй байгаа цаг үед алт худалдан авч нөөцлөх нь эрсдлээс хамгаалах гол баталгаа гэж үзэж байна. Түүнчлэн Омикрон цар тахлын шинэ хувилбар дэгдэж байгаагаас аялал жуулчлалын салбар, агаарын нислэгийн компаниудын хувьцаа 10-15%-иар унажээ. ДЭМБ-аас улс орнуудад хандан хязгаарлалт, арга хэмжээ авахаар яаралгүй, нөхцөл байдлыг ажиглахыг зөвлөж байна.