Нийгэм

2020 оны 2 сарын 18-ны өдөр Онцгой комиссын тавдугаар хурал хуралдлаа.

Хурлын шийдвэрээр гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын А/51 дугаар захирамжийн дагуу энэ оны хоёрдугаар сарын 21-ний өдрөөс 27-ныг 08:00 цаг хүртэл аймаг, сумдын төвөөс гарах, орох иргэд, автомашины хөдөлгөөнийг хязгаарлажээ.

Мөн аймгийн Засаг даргын А/50 дугаар захирамжийн дагуу хот хоорондын хатуу хучилттай авто зам дагуу зорчигч тээврийн хяналт тавих, тандалт судалгаа явуулах зорилгоор Хулд, Сайнцагаан сумдад хяналтын пост ажиллуулахаар шийдвэрлэсэн байна