Дубайн гэрээ цуцлагдаж, Монголын талын 34 хувь үнэгүй боллоо

Засгийн газар

Рио тинто компанийн удирдлагаас Монголын засгийн газарт  захидал илгээсэн байна. Энэ захидалд Рио тинто буулт хийж, засгийн газрын саналыг бүрэн хүлээн авч байгаагаа мэдэгджээ. Ингэхдээ таван шийдвэрийг гаргаснаас засгийн газарт хүргүүлсэн байна. 

1. Оюу толгойн төслийн 34 хувьд ноогдох 2.3 тэрбум ам долларын өрийг 100 хувь тэглэж байна. Ингэснээр 22 тэрбум ам долларын өр бүрэн дууссан гэсэн үг. Ингэснээр 2037 он хүртэл хойшлоод байсан ноогдол ашиг хүртэх хугацаа тодорхой хугацаагаар богиносох юм. Өөрөөр хэлбэл Монголын талын эзэмшиж байгаа 34 хувийг үнэгүй авч байгаа юм.

2. Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөө буюу Дубайн гэрээ энэ захидал илгээсэн өдрөөр дуусгавар болгоно.

3. Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төслийн санхүүжилтийн дүнд Засгийн газар хөндлөнгийн аудит оруулна. Хэрвээ зөрүү гарч, монголын газар нутагт зарцуулаагүй санхүү илэрсэн тохиолдолд бүрэн хариуцаж төлнө.  

4. Гүний уурхай ашиглалтад ороогүй хэвээр байна. Тэгвэл 2025 оны 1-р улиралд бүрэн оруулна. Энэ хүртэл гарах бүх зардлыг хөрөнгө оруулагч тал 100 хувь хариуцна.

5. Оюу толгой хувьцаат компанийн засаглалыг сайжруулах, Монгол улсын Эрчим хүчний системээс эрчим хүч авах, байгаль экологи хамгаалахад сайжруулах тал дээр ажиллана.

ШУУД ҮЗЭХ