Нийгэм

Гандантэгчинлэн хийд  битүүний оройноос шинийн нэгний өглөө хүртэл ном хурдаг. Сүсэгтэн олон даган баясдаг бол энэ жил олон хүн цуглуулахаас зайлсхийж байна. Ном хурж байгаа Батцагаан дуган руу нэг ч хүнийг оруулахгүй байх шийдвэрийг Гандантэгчинлэн хийд  мөрдүүлжээ. Бурхан шашинтны төв Цэдорлхам ном хурж сүсэгтэн олон цэнхэр дэлгэцээр даган баяслаа.  

Өвлийн адаг сарын битүүний үдшээс эхлээд хаврын тэргүүн сарын шиний нэгний өглөөний наран мандах хүртэл Бурхан шашны төв Гандантэгчэнлэн хийдэд Цэдор Лхам хурлыг хурдаг. Балданлхам бурхан битүүний орой гурван мянган ертөцийг нэгэн агшинд эргэж, газар бүрнээ зорчиж, айл бүрийн идээ ундааг адислан, морилон ирж байгаа шинэ жилийн үйлс буяныг тэтгэж, гай барцдаас сахин хамгаалдаг гэж үздэг байна. Иймд Битүүний орой хүрээ хийдүүд “Цэдор өргөх ёслол” үйлдэж, Лхам бурханд ард иргэд, улс орноо даатган тахидаг байна. Энэ жил ерөнхийлөгчийн зарлиг гарч, бүх нийтээр цагаан сарыг тэмдэглэхгүй байх шийдвэр гарсан ч хурал ном дэг жаягийн дагуу боллоо.

Сүсэгтэн олон заавал шинийн 15-наас өмнө амжиж засал, ном хийлгэхээр яарах шаардлагагүй. Эрт, орой гэж хугацаа заалгүйгээр сүсэглэсэн үедээ засал, номоо хийлгэж болно гэлээ.