Гэмт хэрэг илрүүлэлтэд иргэдийн мэдээлэл, тэдний үүрэг оролцоо маш чухал

Эрх зүй

Нийслэлийн Хан-Уул дүүргийн цагдаагийн байгууллага иргэдтэй уулзаж мэдээ мэдээлэл солилцлоо. Энэ дүүрэгт 200 мянга гаруй иргэн ажиллаж амьдардаг. Цагдаагийн байгууллага тэдний аюулгүй байдал, зам тээврийн осол аваараас сэргийлэх зорилгоор тогтмол аян өрнүүлдэг байна. Баяр ёслолын өдрүүдтэй эдгээр саруудад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил гаргуулахгүйн тулд иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгөн ажиллажээ. 

ХУД нийт 21 хороотой. 60 орчим мянган өрх, 200 орчим мянган иргэн амьдарч, 20 гаруй мянган аж ахуйн нэгж байгууллага энэ дүүрэгт үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрийн ес нь ХУД-ийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст харьяалагддаг байна.

Тус хэлтсийн хувьд ХУД-ийн байшин хороолол буюу дүүргийн төв хэсгийг хариуцан ард иргэдийн аюулгүй тайван байдлыг ханган ажиллаж байна. Өнөөдөр тус хэлтэс, дүүргийн Замын цагдаагийн албатай хамтран  иргэдэд 2021 оны ажлын тайлангаа танилцууллаа. 

Харин замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад дүүргийн Замын цагдаагийн албанаас хэд хэдэн ажил арга хэмжээг зохион байгуулжээ. Үүний нэг нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг уриалж, аяныг зохион байгуулсан нь үр дүнгээ өгсөн гэдгийг цагдаагийн алба хаагчид онцолж байлаа. 

ХУД Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст  20 гаруй мянган дуудлага мэдээлэл ирсэн байна. Нийт бүртгэгдсэн дуудлага мэдээллийн дийлэнх нь залилах, хулгайлах төрлийн гэмт хэрэг байна.