Нийгэм

Улсын онцгой комиссын шуурхай штабаас мэдээлэл хийлээ. Манай улс Герман, Солонгос, Япон улсаас иргэдээ татан авахаар зэхэж байгаа гэлээ. Энэ ажил 4-р сарын нэгний өдрөөс эхлэх юм байна.

УОК-ын Шуурхай штабаас Сэлэнгэ, Дархан-Уул аймагт  ажиллаж, тусгаарлах байрны тоог нэмэгдүүлэхэд анхаарчээ. Эдгээр аймагт энэ сарын 24-25-нд 93 иргэн нэмж тусгаарлагдсан бол 51 иргэнийг ХӨСҮТ-ийн зааварчилгааны дагуу ажиглалтаас гаргажээ. Манай улс дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс ХБНГУ, Япон, Солонгос улсаас иргэдээ татан авах ажиллагааг эхлүүлнэ гэлээ.

МХЕГ-ын мэдээлснээр ЭМЯ-тай хамтран өнөөдрийн байдлаар 7242 ор бүхий 106 объектод  хяналт тавьжээ. "Өнөөдрийн байдлаар 1804 хүн ажиглалтад байгаа юм байна. Цаашид тусгаарлах байрны бэлэн байдлыг хангах чиглэлээр ажиллаж байгаа гэлээ. Тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийг Улаанбаатар хотод долоон зочид буудал, амралт сувиллын газруудад тусгаарлаж,  ЭМЯ-тай хамтран хяналт тавьж зөвлөмж хүргүүлжээ. Хяналт шалгалтаар нийт 11 зөрчил илэрсэн байна.

ТУСГААРЛАХ БАЙРУУДААС 11 ЗӨРЧИЛ ИЛЭРСЭН БАЙНА

ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр мэдээлэхдээ "Замын-Үүдийн боомтоор 30 иргэнээ татан авах ажиллагааг зохион байгуулж байна. Хил дээрээс татан авах ажиллагаанд халдваргүйжүүлэлтэд хяналт тавин ажиллаж байна. Өнөөдөр БНХАУ-аас оношлуур амны хаалт өгөхөөр болсон” гэлээ. Тусгаарлах байрнаас гарсан иргэд 14 хоног үргэлжлүүлэн гэртээ байх, өвдсөн бол 28 хоног гэртээ тусгаарлагдах ёстой. Тусгаарлагдсан иргэдийг аж ахуйн нэгж, төрийн байгууллагуудын удирдлагууд ажил төрлөөс халах ёсгүйг албаныхан анхааруулж байна.

Ажил олгогчид үүсээд байгаа нөхцөл байдалд эерэг, зөв талаас нь хандаж ажиллахыг уриаллаа.