Дэлхийн улс орнуудад цар тахлын халдварын дэгдэлт оны дараа эрс нэмэгдэн, эрчимжсэнтэй холбоотойгоор Хонконг гадны улс орнуудаас ирэх транзит нислэгийн зурвасаа хааж байгаагаа мэдэгджээ.
Хонконгийн эрх баригчид коронавирусний өндөр эрсдэлтэй гэж тооцсон дэлхийн 150 гаруй улс орноос ирэх агаарын транзит тээврийг зогсоох шийдвэр гаргасан байна. Ингэснээр Хонконгийн олон улсын нисэх буудлаар транзитаар, дамжин өнгөрөх боломжийг нэг сарын хугацаагаар зогсоосон байна. Энэ алхмыг цар тахлын омикрон хувилбар эрчтэй тархаж байгаатай холбоотойгоор авч байгаа юм. Цар тахлын эрсдэлтэй улс орнуудын жагсаалтад омикроны нэг халдварын тохиолдол илэрсэн ч тухайн орныг шууд багтаахаар заажээ.