Нидерланд Улс локдауны дэглэмээ сулрууллаа

Ковид-19 /дэлхий/

Нидерландын засгийн газар коронавирусний халдварын дэгдэлттэй холбоотойгоор оны өмнө, өнгөрсөн 12-р сарын дундуур улс орондоо хатуу хөл хорио, локдауны дэглэм тогтоосон. Тэгвэл энэ улсын эрх баригчид локдауны дэглэмээ сулруулах шийдвэр гаргажээ.

Нидерландын ерөнхий сайд Марк Рютте цар тахалтай холбоотой тогтоосон хатуу дүрэм журам, локдауны дэглэмээ тодорхой хэмжээгээр бууруулж, сулруулах шийдвэр гаргажээ. Ингэхдээ эхний ээлжинд зөвхөн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн зардаг дэлгүүр хоршоонд ажиллах зөвшөөрөл олгож, гоо сайхны салон, спорт заал, үсчингүүд 17 цаг хүртэл ажиллах боломжтой болжээ.

Одоогоор нийтийн хоолны үйлчилгээний газрууд, мөн урлаг соёлын газрууд хаалттай хэвээр байгаа юм. Түүнчлэн дунд болон их дээд сургуулиудын хичээлийг оруулахаар тогтжээ.