Номхон далайн уснаа байрлах Тонга Улсад газар дорх галт уул сэрж оргилжээ

Үйл явдал

Номхон далайн уснаа байрлах Тонга Улсад газар дорх галт уул сэрж оргилжээ. Хунга-Тонга-Хунга-Хаапай галт уул сэрж оргилсноос далайн түвшнээс дээш 20 км-ийн өндөрт үнс нурам цацагджээ. 

Тонга Улсын нутаг дэвсгэрт, далайн уснаа байрлах газар дорх галт уул сэрж оргилсон нь Шинэ Зеландын нутаг дэвсгэрт мэдрэгджээ. Шинэ Зеланд нь Тонга Улсаас 2,300 км-ийн зайтай байрладаг юм.

Номхон далайн уснаа болсон галт уулын дэлбэрэлтийн улмаас Австрали, Япон, Чили улсууд, мөн Номхон далайн уснаа хиллэдэг Америкийн эрэг хавийн газар нутагт цунамигийн аюулын сэрэмжлүүлэг хүргэжээ. Тонга Улсын иргэд гамшигт үзэгдлийн улмаас далайн түвшнээс дээш, өндөрлөг газруудыг зорин зугтаж байжээ.