Япон болон Америкийн арлууд цунамид өртлөө

Үйл явдал

Өмнөд Номхон далайн усан доор газар хөдөлж цунами үүссэнээр Япон, Тонга болон Америкийн иргэд байгалийн хүнд нөхцөл байдалтай нүүр тулж байна.

Японы Үндэсний цаг уурын газраас мэдээлснээр Ням гарагт далайн ус 2.7 метр өндөр давлагаалж, цаашдаа ч нөхцөл байдал хүнд байна гэж анхаарууллаа. Харин Хавай арал орчимд 1.3 метр өндөртэй далайн давлагаа бүртгэгджээ.

Цаг агаарын гамшигт үзэгдэл болох гэж буй талаар иргэдэд урьдчилан мэдэгдсэн. Японд 210 мянган иргэнийг нүүлгэн шилжүүлсэн. Мөн далай дээгүүр нисэн өнгөрөх 25 орчим нислэгийг цуцалжээ.

Кочи мужийн боомтуудад далайн усны түвшин нэмэгдсэний улмаас 10 хөлөг онгоц хөмөрсөн байна. Азаар хөлөг онгоцууд дээр хүн байгаагүй гэжээ.