Сэрэмжлүүлэг! Хөвсгөл нууран дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна

Нийгэм

Хөвсгөл нуурын Мэргэний рашааны үзүүрээс Өвөр давхар, Ар давхар, Жанхай чиглэл рүү 40-50 см-ийн өргөнтэй хар хил гарсан байна.

Мөн Мэргэнээс дээшээ  Сомо хадны чиглэлд 50 см-ийн өргөнтэй хар хил /мөс 2 тийш хагарч ус гарсан/гарч, Сомо хаднаас Живаагийн чиглэлд жижиг жижг хэмжээтэй хар хил ихээр үүсч, мөс бяцралт ихтэй, нуурын эргээс 100м-ийн зайтай захлаж хил хөдөлсөн байна.

Иймд  иргэд та бүхнийг мөсөн дээгүүр зорчих хөдөлгөөн хийхгүй байхыг анхааруулж байна.