ДОРНЫ ЗУРХАЙ: /2022.01.19/ Наран ургах, шингэх 08:35-17:31

Зурхай

2022.01.19, ЛХАГВА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 17. ТӨМӨР ЦАГААГЧИН ҮХЭР ЖИЛИЙН ӨВЛИЙН СҮҮЛ ЦАГААГЧИН ҮХЭР САРЫН ХАР БИЧ ӨДӨР

Аргын тооллын: 2022.01.19, Лхагва гараг

Наран ургах шингэх: 08.35-17.31

Үс засуулбал өнгө зүс доройтно.

/Хүүхдийн даахь/

Сэвлэг үргээхэд муу.

Мэнгэ: Хоёр хар

Ямар үйлд ээлтэй, сайн: Хараал дарж, хариулга хийх

Ямар үйлд харш, муу: Бурхан тахих, бэрийн үйл

Суудал: Гал

Ямар үйлд ивээлтэй, сайн болох: Төмөр сав гаргах, чимэг зүүх, бурханд залбирах, бар сийлэх

Ямар үйлд харш, муу болох: Эвсэж найрамдах, бэрийн үйл, улайн үйл, хулгай дээрэм, үхэгсдийн үйл

Одны тохиол

Рашаан: Аюушийн сахил хүртэх, насны хүчийг арвижуулах, рашаан эм найруулах, рашаан ус татах, усан засал угаал үйлдэх, бэр авах, насны авшиг, насан бүтээлийн зан үйл хийлгэх, худ ураг төрөл садан бололцох, худалдаа арилжаа үүсгэх, амь нас дэлгэрүүлэх үйлсэд сайн.

Шүтээн барилдлага   

Төрөхүй өдөр - Гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Энэ өдөр төрсөн хүн үгээгүй ба номын явдалт, үнэнийг өгүүлэгч, амраг саднаа асрагч, уран, сайн аальт болох. Өвдвөл 8, 10 хоногт шаналан эс үхвээс түргэн амирлах. Мөрд орвол эд агуурс олон хэрэг бүтнэ. Хулгайч дотрын нэгэн, гадны хоёртой нийлж авсан, алдсан юм өнө удсны дараа олдох нигууртэй. Баруун нүд татвал зочин ирэх. Зүүн нь татвал хувцас олдох. Баруун чих цангинавал баярлах, зүүн нь бол муу.