ДОРНЫ ЗУРХАЙ: /2022.01.20/ Наран ургах, шингэх 08:34-17:32

Зурхай

2022.01.20, ПҮРЭВ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 18. ТӨМӨР ЦАГААГЧИН ҮХЭР ЖИЛИЙН ӨВЛИЙН СҮҮЛ ЦАГААГЧИН ҮХЭР САРЫН ХАРАГЧИН ТАХИА ӨДӨР

Аргын тооллын: 2022.01.20, Пүрэв гараг

Наран ургах шингэх: 08.34-17.32

Үс засуулбал эд малын гарлагатай.

/Хүүхдийн даахь/

Сэвлэг үргээхэд муу.

Мэнгэ: Нэг цагаан

Ямар үйлд ээлтэй, сайн: Угаал үйлдэх, бурханд залбирах, лус савдаг тахих

Ямар үйлд харш, муу: Нялхсыг хөлд оруулах

Суудал: Шороо

Ямар үйлд ивээлтэй, сайн болох: Мод босгох, газрын үүд буух, тангараг няцах, ад зэтгэр дарах

Ямар үйлд харш, муу болох: Байшингийн суурь тавих, өс хонзон авах, угаал үйлдэх, бурханд залбирах

Одны тохиол

Хүчин төгсөх: Бурхан тахих, хутаг буй болгох, өлзий буяны үйл үйлдэх, номын үйлийг эхлэл гүйцээх, сүм дуган нээх, амирлангуй, дэлгэрэнгүй эрхшээх үйл, хэрэг зарга хийхэд сайн.

Шүтээн барилдлага   

Төрөхүй өдөр - Гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Энэ өдөр төрсөн хүн үгээгүй ба номын явдалт, үнэнийг өгүүлэгч, амраг саднаа асрагч, уран, сайн аальт болох. Өвдвөл 8, 10 хоногт шаналан эс үхвээс түргэн амирлах. Мөрд орвол эд агуурс олон хэрэг бүтнэ. Хулгайч дотрын нэгэн, гадны хоёртой нийлж авсан, алдсан юм өнө удсны дараа олдох нигууртэй. Баруун нүд татвал зочин ирэх. Зүүн нь татвал хувцас олдох. Баруун чих цангинавал баярлах, зүүн нь бол муу.