Нийгэм

Завхан аймгийн Тосонцэнгэлийн усан цахилгаан станц 2007 онд ашиглалтад орсон байна. Тус  станц нь сумын цахилгаан эрчим хүчний 45 хувийг хангадаг бол үлдсэн 55 хувийг төвийн эрчим хүчээр хангаж байна. Төвийн эрчим хүч доголдоход 1-р хэрэглэгч буюу Эмнэлэг, цэцэрлэг цагдаагийн байгууллагыг цахилгаан эрчим хүчний  доголдлоос сэргийлэхэд усан цахилгаан станц  чухал үүрэг хүлээн ажиллаж байгаа юм.

Тосонцэнгэлийн усан цахилгаан станцтай адил бага оврын усан цахилгаан станцыг бий болгох нь орон нутгийн иргэд эрчим хүчний найдвартай их үүсвэр болох юм. Тиймээс  цаашид усан цахилгаан станцын тоог нэмэгдүүлэх тал дээр судалгаа явуулж ажиллаж байгааг салбарын сайд онцоллоо.     

Мөн усан цахилгаан станц эрчим хүч үйлдвэрлэхдээ хүлэмжийн хий зэрэг ямар нэгэн хорт хий ялгаруулдаггүй гэдгийг албаны хүмүүс онцолж байна. Усан цахилгаан станцын ашиглалтын хугацаа нь 50-100 жил байдаг. Үүнээс гадна усан сан үүссэнээр тухайн бүс нутгийн агаарын чийгшлийн төвшин нэмэгдэж цаг уурын таатай нөхцөл бүрддэг гэдгийг мэргэжилтнүүд хэллээ.