МАЛЧИН О.ЛХАГВАЖАВ: Цагаан сардаа бэлтгэж байгаа нь хүртэл том уламжлал 

Нийгэм

Ирэх  Мягмар гарагт битүүний өдөр тохиож билгийн тоолоор Монгол түмний сар шинийн баяр эхэлнэ. Өвлийг өнөтэй давсныг илтгэх цагаан сарын баярт бэлтгэх нь өөрөө өргөн уламжлал байдаг гэдгийг хөдөөгийн малчид ярилаа. Тэд тавгийн идээгээ бэлтгэх, хашаа хороогоо засч сайжруулах, үр хүүхдийнхээ гоёлыг бэлтгэх гээд эдгээр өдрүүдэд ажил ихтэй байна.  Хөдөөгийн өвөлжөөнд сар шинийн баярын бэлтгэл хэрхэн өрнөж байгааг манай сэтгүүлч сурвалжиллаа.

Сар шинийн баяр бол Монголчуудын хамгийн том уламжлалт баярын нэг билээ. Харин сар шинийн баяртаа бэлтгэх нь Монголчуудын хувьд уламжлал юм. Бидий зорьж очсон хот Завхан аймгийн Идэр сумын малчин Амартүвшингийнх хот айлаараа сар шинийн хэвийн боовоо хийж байлаа. Эдний сар шинийн хэвийн боовыг хийлцэхээр хотны айлууд нь мөн ойролцоо өвөлжөөнөөс ч хүмүүс иржээ. 

Биеийн амрыг бодвол худалдааны боов авчихна. Гэхдээ өөрсдийн гараар сар шинийн хэвийн боовоо хийж бэлтгэх эрт дээр үеэр уламжлагдсан ирсэн зүйлээ гэж малчин Лхагважав гуай ярьж байлаа. Хэвийн боовны өнгө зүс сайтай байвал тухайн жилийн, айлын хувьд өнгөтэй сайхан байна гэж билэгшээдэг билээ.