Хоёр сурагч тутмын нэг нь хичээлийн хоцрогдолтой 

Нийгэм

Хүүхэд насанд авах ёстой суурь мэдлэгийн 60-70 хувь танхимаар олгогддог байна.

Харин цар тахлын жилүүдэд хүүхдийн мэдлэг авах байдал эрс буурсныг судалгаа харуулж байна. 2019 оноос өмнө болон түүнээс хойшхи хугацаанд хуримтлагдсан хичээлийн хоцрогдол судалгааны үр дүнд харагдаж байгааг мэргэжлийн байгууллагаас онцоллоо. Хүүхдийн хичээлийн хоцрогдлыг арилгахын тулд аль болох танхимын хичээлийг эхлүүлэх шаардлагатай байгааг салбарын сайд онцолж байна. 

Өнгөрсөн хугацаанд танхим цахим байдлаар сургалтын үйл ажиллагааг үргэлжлүүлсэн ч нийт хүүхдийн 23 хувь нь цахим хичээлд хамрагдаж чадаагүй байна. Ялангуяа орон нутгийн хүүхдүүд цахим хичээлд өдөр бүр хамрагдах боломж хомс,  мөн багш нарын программ төхөөрөмжтэй харьцаж хичээл заах байдал дутмаг зэрэг олон шалтгааныг хэлж болно.

Олон шалтгааны улмаас хичээлээс хоцоргдсон хүүхдүүдийг нийтээр нь хичээлийн хоцрогдол арилгах хөтөлбөр хамруулахаар төлөвлөөд байна. 

Хичээлийн хоцрогдолд хамгийн ихээр өртсөн нь бага ангийн ялангуяа 1-3 ангийн сурагчид байна. Хичээл эхлэхтэй зэрэгцэн хийсэн гарааны үнэлгээ тодорхойлох судалгаанд хамрагдсан сурагчдын мэдлэг дунджаар 60 хувьтай байна.

Харин нийгэмших, бие бялдрын, танин мэдэхүйн хөгжил мөн 56-65 хувьтай байгаа нь судалгаагаар тогтоогджээ.