Монголын үндэсний музейд “Нийслэл хүрээ-110” үзэсгэлэн нээгдлээ

Нийгэм

Өнөөдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотыг 110 жилийн өмнө Нийслэл хүрээ гэж нэрлэж байжээ. Түүхэндээ Монгол Улсын нийслэл олон удаа бууриа сэлгэж, нэрээ ч олон сольсон байдаг. 110 жилийн өмнөх буюу 1912 оны энэ өдөр БНМАУ-ын нийслэлийг “Нийслэл хүрээ” гэж нэрлэжээ. Түүнээс хойш 1924 оноос одоогийн нэр Улаанбаатар нэрэн дээр тогтсон байна.

“Нийслэл хүрээ-110” үзэсгэлэн Монголын үндэсний музейд нээгдлээ.  БНМАУ-ын нийслэл болох Нийслэл хүрээ тухайн үед ямар байсан, мөрдөгдөж байсан дүрэм журам зэргийг олон нийтэд дэлгэжээ. 110 жилийн тэртээх Нийслэл хүрээнд улсын нийслэлд байх ёстой бүхий л зүйл байсныг түүхчид онцолж байна. Тухайлбал гудамж талбай нь аймгуудынхаа нэрээр нэрлэгдэж, аж үйлдвэр, албан байгууллага олонтой, гадна дотны зочид төлөөлөгчид байнга ирдэг хөл хөдөлгөөн ихтэй байжээ.

Хан Богд уулын ар, хатан Туулын хөвөө, алтан тэвшийн хөндийд суурьшсан нийслэл хүрээг 1912 оны 7 сард Богд хааны зарлигаар өргөмжилж байсан түүхтэй. 

Өнөөдрийн үзэсгэлэнг Нийслэлийн ЗДТГ, нийслэлийн архивын газар, Улаанбаатар хотын музейгээс санаачлан зохион байгууллаа. Хүүхэд залууст нийслэл хотынхоо үүх түүхийг мэдэх, дараа дараагийн үедээ мэдлэг мэдэээллээ өвлүүлэх, танин мэдүүлэх зорилготой энэ үзэсгэлэнг зохион байгуулснаа албаныхан онцолж байна.

“Нийслэл хүрээ-110” үзэсгэлэн энэ сарын 23-н хүртэл Монголын үндэсний музейд дэлгэгдэнэ.