Газар эзэмших болон өмчлөх эрхийн гэрчилгээний шинэчилсэн бүртгэл явагдаж байна

Нийгэм

Газар эзэмшигч, өмчлөгч, ашиглагч иргэн аж ахуй нэгж байгууллагын анхааралд!!!

Иргэн таны нэр дээр 1997-2018 оны хооронд олгосон газар эзэмших болон өмчлөх эрхийн гэрчилгээ байдаг бол 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө egazar.gov.mn вэб сайт руу нэвтрэн системд бүртгэлтэй эсэхийг шалгаарай. 

Хэрэв таны газар цахим системд ямар нэг бүртгэлгүй бол харьяа дүүргийн Газар зохион байгуулалтын албанд  газрын гэрчилгээ, гэрээ, кадастрын зурагтай биечлэн ирж бүртгүүлээрэй.  

Хэрэв та өөрийн нэр дээрх газраа бүртгүүлээгүй тохиолдолд цаашид газрын харилцаатай холбоотой үйлчилгээ авах боломжгүй болно. Иймд иргэд та бүхэн зарлагдсан хугацаанд амжиж шинэчилсэн бүртгэлдээ идэвхтэй хамрагдана уу.