Гаага дахь олон улсын эрүүгийн шүүх Украины хямралыг мөрдөн шалгана

Улс төр

Гаага дахь Олон улсын Эрүүгийн хэргийн шүүхийн ерөнхий прокурор Карим Ханы мэдэгдсэнээр ОХУ-аас Украины нутаг дэвсгэрт эхлүүлсэн цэрэг дайны ажиллагаа, дайны гэмт хэргийн дагуу мөрдөн шалгах ажил эхлүүлэхээр тогтжээ.

Украин дахь өнөөгийн нөхцөл байдалд дүгнэлт хийн, Гаага дахь Эрүүгийн хэргийн шүүх Оросын зэвсэгт хүчний зүгээс Украины нутаг дэвсгэрт явуулж байгаа цэргийн ажиллагааг дайны гэмт хэрэг гэж үзэх үндэслэлтэй учраас энэ дагуу мөрдөн шалгах ажил явуулж эхлэх шийдвэр гаргасан гэжээ. Гаага дахь шүүхийн ерөнхий прокурор Карим Хан шүүхийн Ерөнхийлөгчийн зөвлөлд хандан Украины хямралын дагуу мөрдөн шалгах ажил явуулж эхлэх зөвшөөрөл хүсч хандах гэж байгаагаа мэдэгдсэн байна.