Нийгэм

Ирэх долоо хоногт Улсын их хурлын сонгуулийн сурталчилгаа улс орон даяар эхэлнэ. Хуулийн хүрээнд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сошиал орчинд нарийвчилсан хяналт тавих юм. Тухайлбал, сошиалд нэр дэвшигчдийн зургийг харьцуулж рейтингийн санал хураалт явуулах хориотойг онцоллоо. Хуулийн энэ зохицуулалт пэйж хуудаснаас эхлээд хувь хүний аккаунтад ч хамаатайг сануулж байна.

Сүүлийн үед иргэд нэр дэвшигчдийн зургийг фэйсбүүкт тавин санал хураах, хооронд нь харьцуулах, рейтинг тогтоох зорилготой нийтлэлүүдийг оруулах болсон. Гэвч энэ нь хууль зөрчсөн үйлдэл гэдгийг хэлж байна.

Тодруулбал нэр дэвших нь тодорхой болсон хүмүүсийн зургийг сошиал орчинд тавьж рейтинг тогтоох, санал хураах нь хуулиар хориотой гэдгийг ШӨХТГ-аас мэдэгдлээ.