Украины тамирчид Бээжин хотноо дайныг эсэргүүцсэн жагсаал хийжээ

Спорт

Хятадын нийслэл Бээжин хотноо Паралимпийн наадамд оролцож байгаа Украины баг тамирчид Оросыг эсэргүүцсэн ажиллагаа зохион байгуулжээ.

Паралимпийн Өвлийн наадамд оролцож байгаа Украины тамирчид “Дайнаа зогсоо!”, “Бид энхтайвныг хүсч байна” гэхчлэн уриа дэвшүүлэн олон улсын анхаарлыг татсан байна. 

Бээжингийн Паралимпийн тэмцээн уралдаанд Орос болон Беларусийн баг тамирчдыг оролцуулаагүй юм. Энэ тухай шийдвэрийг Олон улсын Паралимпийн холбоо спортын наадамд оролцож байгаа улс орнуудын шахалтан дор “Бээжин-2022” тэмцээн уралдаан эхлэхтэй зэрэгцэн сүүлийн мөчид гаргасан юм. Үүнээс өмнө Олон улсын Паралимпийн холбоо Орос, Беларусийн баг тамирчдыг тусгай статустайгаар оролцуулах шийдвэр гаргаад байжээ.