Нийгэм

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 1-р байрны урд талд шинээр баригдаж байсан барилгын суурийн ажлын талбай дээр осол гарч 3 хүн дарагджээ. Осолд өртсөн хоёр хүнийг нь гаргаж эмнэлэгт хүргэсэн гэх албан бус эх сурвалжийн өгсөн мэдээлэл байна. Онцгой байдал, мэргэжилийн хяналт, цагдаагийн алба хаагчид иргэдийг аврахаар ажиллаж байна.