Нийгэм

Таксины жолооч иргэн Т.Наранбаатар эх барьсан тухай мэдээлэл сошиалд орчинд цацагдлаа. Жирэмсэн эмэгтэй зорчихоор сууж, замдаа төржээ. Тэрээр маш их сандарсан ч анхан шатны тусламж үзүүлэн, эх барьж авах багахан мэдлэгдээ тулгуурлан бүхнийг гардан гүйцэтгэжээ. Иргэн Т.Наранбаатарын таксинд төрсөн эх охин хоёрын биеийн байдал сайн, эмнэлэгт хүргэгдсэн байна. 

Энэ хүнийг Тогмидын Наранбаатар гэдэг. О.Тлейханы нэрэмжит Барилгын политехникийн коллежийн оюутны байранд жижүүр хийдэг. Тэрбээр амралтын өдрүүдэд таксинд явдаг байна. Өчигдөр түүнийг таксинд явж байх үед ГССҮТ-ийн дэргэдээс бие давхар эмэгтэй гар өргөн суужээ. Эмэгтэй Чингэлтэй дүүрэг, Зүрх уул орохоор явж байсан хэдий ч замдаа төрөхийн өвдөлт өгч, Дэнжийн Мянгаас Хайлааст орох замдаа машинд төржээ. Түргэний машин ирэхээс өмнө таксины жолооч Т. Наранбаатар эх барьсан байна.

Т. Наранбаатар өнөө өглөө догдлон сэржээ. Эх, хүүхдийн биеийн байдал сайн байгааг дуулсан. Машинаа угааж, цэвэрлэн төрөх эмнэлэг орохоор яаравчилсан юм. Тэрбээр хэлэхдээ хүүгээ нас биед хүртэл нь дуудсан цагт машинаараа үнэ төлбөргүй үйлчилнэ хэмээсэн юм.