2022 оны 1-р улирлын НӨАТ-ын буцаан олголт энэ дөрөвдүгээр сард олгогдоно

Нийгэм

2022 оны 1-р улирлын төлбөрийн баримтаа 2022.04.08-ны 23:59:59 цагаас өмнө бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авах юм.

2022 оны 1-р улирлын төлбөрийн баримтыг бүртгүүлэх сүүлийн хугацаа 2022 оны 4-р сарын 8-ны өдрийн 23:59:59 цаг юм.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15.2.1 энэ хуулийн 15.3-т заасан нөхцөл, шаардлага хангасан албан татвар төлөгчийн ТУХАЙН УЛИРАЛД албан татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 20 хувь хүртэл хувийг буцаан олгодог 

Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,

Хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард,

Гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард,

Дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оных нь нэгдүгээр сард олгодог журамтай.