Нийгэм

Нийслэлийн иргэдийн амарч зугаалдаг зуслангийн бүсэд 30 гаруй тарвага амьдарч байгааг мэргэжлийн байгууллагууд тогтоосон байна. Ховд аймагт тарваган тахал гарсан учраас хээрийн амьтдыг нүүлгэн шилжүүлэх ажлыг хийж дуусгажээ. Жил ирэх бүр суурьшлын бүсэд байх тарваганы тоо нэмэгддэг. Өнгөрсөн зун гэхэд 150-ийг нүүлгэжээ.

Хаврын хуурайшилт дуусч гал түймрийн эрсдэл буурсан ч үер усны аюул эхэллээ.  Сүүлийн үед хур бороо ихтэй байгаа учир тогтоол ус, цүнхээл ус ихсэх, гол усны түвшин 5-50 см нэмэгджээ. Тиймээс холбогдох албаныхан урьдчилан сэргийлэх ажлыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж  иргэдэд сэрэмжлүүлэг хүргэн ажиллаж байгаагаа онцоллоо.

ЗУСЛАНГИЙН БҮСЭД БАЙСАН 30 ТАРВАГЫГ СУУРЬШЛЫН БҮСЭЭС НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЛЭЭ

Харин Нийслэлийн Байгаль орчны газраас тарваган тахал гарсантай холбоотойгоор иргэдийн ихээр амьдардаг зуслангийн ойролцоо хэсэгт байх 30 тарвагыг суурьшлын бүсээс гаргаж өөр газар нутагшуулж байгаа талаарх мэдээллийг хүргэлээ. Зуслангийн бүст тарвага элбэг байдаг байна.

Иргэдийн амарч зугаалдаг улирал эхэлсэнтэй холбоотойгоор гардаг эрсдлээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа. Тухайлбал, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, усанд орохгүй байх, бага насны хүүхдээ хараа хяналтгүй голын эрэг дээр тоглуулахгүй байхад эцэг, эхчүүд онцгой анхаарах шаардлагатай байна гэлээ.

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ