Богд хааны музейн цэцэрлэгт хүрээлэнгийн хашааг буулгаж эхэллээ

Нийгэм

Богд хааны ордон музейн цэцэрлэгт хүрээлэнгийн хашааг буулгаж эхэллээ. Буулгасан хашааны оронд ургамлан хашлага хийхээс гадна явган хүний замыг өргөтгөн, дугуйн зам, ногоон байгууламж зэрэг тохижилтын ажил хийхээр төлөвлөжээ.

Богд хааны ордон музейн газрын хэмжээ 5.7 га. Нийслэлээс өнгөрсөн жилүүдэд тус музейн цэцэрлэгт хүрээлэнг тохижуулснаар иргэд ихээр зорин ирэх болсон байна. 

Богд хааны ордон музейн менежер Д.Энхбаяр “Хашааг буулгаж байгааг дэмжиж байна. Музейн зогсоол 24 автомашины багтаамжтай. Өндөр ачааллын үед автобус их ирдэг. Гэвч хоёрхон автобус л зогсох боломжтой тул машин орж, гарахад үйлчлүүлэгчдэд хүндрэл учруулдаг. Тиймээс нийслэлээс автомашины зогсоолыг тохижуулж өгөхөөр болсон” гэлээ.

Мөн иргэд явган болон машинаар зорчиход саад болж буй хашаа, хайс, ТҮЦ, өргөтгөл, түр гарааш, контейнер зэргийн талаарх мэдээллээ          Check my service гар утасны аппликэйшн, 1800-1200 тусгай дугаар болон хорооны ажилтнаар дамжуулан өгөх боломжтой. Мэдээллийн дагуу холбогдох байгууллагууд шаардлагатай арга хэмжээг авна.  Таны амьдарч буй газар юу хамгийн тулгамдсан асуудал вэ гэдгийг таниас илүү мэдэх хүн үгүй. Иймээс иргэдийн оролцоо хамгийн чухал юм.

Эх сурвалж: ulaanbaatar.mn