Дуучин Lizzo найз залуутай болжээ

Энтертэйнмент

3 удаагийн Греммигийн шагналт дуучин Lizzo өнгөрсөн оны 10-р сараас хойш паппарацийн дуранд өртөн, түүнийг найз залуутай болсон эсэх тухай яриа Холливүүдээр нэг тараад байсан.

Тэгвэл тэр 4-р сарын 18-нд хөтлөгч Andy Cohen-ы радио нэвтрүүлэгт оролцох үедээ энэ цуурхлыг өөрөө баталлаа. Тэдний Валентины баяр болон 3-р сард болзож байсан нь олны хараанд өртсөн, Lizzo ч өөрөө найз залуугийхаа биеийн хэсгүүдийг инстаграм дээрээ нууцлаг байдлаар постолж байсан юм. Гэхдээ 33 настай дуучны найз залуу нь олны танил биш, хувийн мэдээлэл нь нууц хэвээр үлдэж байна.