Дуучин Miley Cyrus шударга яриа, галзуу үйлдлүүдээрээ алдартайг поп урлаг сонирхогчид мэдэх байх. Тэрээр саяхан Бразилд болсон Lollapalooza хөгжмийн фестивалд оролцохдоо мөн л сенсаци дэгдээхээр үг хэлсэн байна.
Нэгэн фэн нь тоглолтын үеэр найз залуудаа сүй тавих санал тавьсан байна. Үүнд туслах үедээ дуучин Miley Cyrus экс нөхөр жүжигчин Liam Hemsworth-г дурьдсан юм.
Фэн бүсгүйн сүйн саналд найз залуу нь тийм гэж хэлэх мөчид Miley Cyrus баяр хүргэн үг хэлэхдээ,
“Та хоёрын гэрлэлт минийхээс гоё байх болтугай. Миний гэрлэлт лав хараал идсэн сүйрэл байсан”
гэжээ.
Экс хос 2010 онд танилцаж 2018 оны 10-р сараас 2019 оны 8-р сар хүртэл албан ёсны эхнэр нөхөр байсан юм.